Булган аймгийн Сайхан сумын ИТХ

Булган аймгийн Сайхан сумын ИТХ

“ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМРАГДЛАА

2021-04-07

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр буюу 04 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрцогт сумын ИТХ-ын төлөөлөгчид “ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа.
Дэлгэрцогт сум 15 Төлөөлөгчтэй. Сургалт нь шинээр сонгогдсон төлөөлөгч болон дахин сонгогдсон төлөөлөгч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Орон нутагт үүсээд буй хайгуулын лиценз олголттой холбоотой иргэдийн эсэргүүцэл их байгаатай холбоотой багуудын төлөөллийг оролцуулж нийтийн санал асуулга явууллаа

санал өгсөн: 0