Булган аймгийн Сайхан сумын ИТХ

Булган аймгийн Сайхан сумын ИТХ

УРЛАГИЙН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ АНГИ ШИНЭЭР НЭГДЛЭЭ

2021-10-18

Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нь Хүмүүнлэг сургуулийг түшиглэн урлагийн төрөлжсөн анги, МСҮТ-ийг түшиглэн урлагийн төрөлжсөн сургууль нээх санаачлага гаргасан. Энэхүү санаачласан ажлын хүрээнд Хүмүүнлэг сургууль, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр хамтран Дундговь аймагт анхны урлагийн төрөлжсөн сургалттай анги нээлээ. Урлагийн бүх салбарт чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх зорилготойгоор тус төрөлжсөн ангийг нээж байгаа бөгөөд урлагаар хичээллэх сонирхолтой сурагчдын эцэг эхтэй зөвлөлдсөний үндсэн дээр 11 настнуудыг сонгон суралцуулахаар болж Хүмүүнлэг сургуулийн 6-р ангийн Б бүлгийг 29 сурагчтай шинээр байгуулж урлагийн төрөлжсөн ангиа болголоо. Урлагийн төрөлжсөн ангийн сурагчид дуу, хөгжим, драм, бүжиг гэх мэт урлагийн бүхий л төрлийн суурь боловсролыг эзэмших бөгөөд мөн ерөнхий эрдмийн хичээлээ үзнэ. Урлагийн залуу хойч үеийг бэлтгэхээр Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын багш нар ажиллах юм.

Орон нутагт үүсээд буй хайгуулын лиценз олголттой холбоотой иргэдийн эсэргүүцэл их байгаатай холбоотой багуудын төлөөллийг оролцуулж нийтийн санал асуулга явууллаа

санал өгсөн: 0