Улс, аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын эхлэл явцын ажилд хяналт шалгалт хийх зорилгоор Сайхан сумын ИТХ-ын хороодын гишүүд 2025.06.30-ний өдөр хяналт шалгалт хийлээ.
Хяналт, шалгалтын бүрэлдэхүүнд ИТХ-ын дарга Т.Батжаргал, Засаг дарга М.Ганболд, Орлогч дарга Ц.Мягмардорж, ИТХ-ын төлөөлөгч М.Дэмбэрэлсамбуу, А.Энх-Амгалан, Л.Баасанцэнд, Б.Оюунчимэг нар болон Булган аймгийн ГХБХБ-ын газрын мэргэжилтэн Г.Батцагаан, Б.Ганзориг нар оролцлоо.
Хяналт шалгалтаар дараах газруудыг шалгалаа.
1. Сайхан сумын ЕБС-ийн өргөтгөл 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус барилгын ажлыг Туст Эх ХХК гүйцэтгэж байгаа ба барилгын суурь цутгах ажил эхэлсэн явж байна. Суурь цутгах элс, хайрга, дайргыг Сайхан сумын нутаг болон Эрдэнэт хотоос татаж авч ажил явагдаж байна. Ажил хугацаандаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ба энэ жил барилгын суурийг бүрэн цутгаж дараа дараагийн ажилд орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2. Сайхан сумын эмнэлгийн бохирын засварын ажилтай танилцлаа. Тус бохирын суваг тавих ажлыг Тэнгэр Хишиг ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц бохирын шугам тавих нүхийг ухаж хоолойнуудыг тавихад бэлэн болсон байна.
ИТХ-ын хороодын төлөөлөгчдийн зүгээс эмнэлгийн ойр байгаа мод сөөг бут, цахилгааны утсыг аль болох гэмтээхгүй байх тал дээр анхаарч ажиллаарай гэсэн чиглэл өглөө. Мөн Булган аймгийн БХБГазраас ирж хяналт шалгалт хийж зөвлөгөө өглөө.
3. ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунчимэг, Л.Баасанцэнд нараас улс, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа Сайхан сумын төвийн засмал замын ажлыг гүйцэтгэж байгаа компани руу холбогдож замын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэсэн санал гаргалаа. Булган аймгийн ГХБХБГазрын холбогдох мэргэжилтэнд уламжилж ажиллалаа.
4. ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунчимэг Л.Баасанцэнд нараас Сайхан сумын 5-р багийн үерийн далангийн ажлыг хийсэн компани руу холбогдож үерийн далангийн ажлыг гүйцэтгүүлэх санал гарч Булган аймгийн ГХБХБ-н холбогдох мэргэжилтэн Г.Батцагаан, Б.Ганзориг нарт уламжиллаа.
5. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил болох цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Цэвэрлэх байгууламжийн хоолой зарим газар задарсан тул цэвэрлэх байгууламжийн ажлыг хийсэн компанитай холбогдож засвар үйлчилгээ дахин хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
6. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажил болох дунд оврын автобус авах ажил нь 2025.07.09-ий өдөр гэхэд Сайхан суманд ирэх ба уг автобусыг хүлээн авах ажилд ИТХ-ын төлөөлөгч нараас ажлын хэсэгт оролцуулах санал гарсан.
7. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажил болох Сайхан сумын Соёлын төвд Лейд дэлгэц авах, суурилуулах ажил нь 2025.08.02-ий өдөр гэхэд Сайхан суманд ирэх ба лейд дэлгэцийг хүлээн авах ажилд ИТХ-ын төлөөлөгч нараас ажлын хэсэгт оролцуулах санал гарсан.
8. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил болох дрон худалдан авах ажлыг ойрын хугацаанд яаралтай авах санал гарсан.
9. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Байгаль Орчны сан дээр бохир соруулах машин болон экскаватор худалдан авах ажил 7-8 дугаар сард багтаан хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ИТХ-ын ажлын алба 2025.06.30