2025-05-21
6
Сайхан сумын Угалз багийн иргэдийн Нийтийн анхдугаар хурал хуралдлаа.
Хуралдаанд Сайхан сумын Засаг дарга М.Ганболд, ИТХ-н дарга Т.Батжаргал, ЗДТГ-н дарга С.Лувсанцоодол, Угалз багийн Засаг дарга Л.Мөнхзул, иргэдийн Нийтийн Хурлын дарга Ш.Одонбаатар, Угалз багийн иргэд болон ЗДТГ, ЭМГ, ЕБС, СТ-н албан хаагчид оролцлоо.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Багийн хурлын зөвлөл байгуулав.
2. Багийн хяналтын зөвлөл байгуулав.
3. Засаг дарга М.Ганболд, ИТХ-ын дарга Т.Батжаргал нар цаг үеийн асуудлаар мэдээ, мэдээлэл хийв. Мөн 2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар танилцуулав.
4. Сайхан сумын газрын даамал Б.Эрдэнэчимэг, БОХУ-н байцаагч Ц.Ичинхорлоо нар газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах танилцуулга, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар тус тус танилцуулга хийж илтгэл тавьлаа.