Нээлттэй хаалганы өдөрт сумын төр төсвийн байгууллага бүр өөрсдийн онцлог, үйл ажиллагааг сурталчлан ажилласан. Сумын ИТХ, ЗДТГ-ын зүгээс хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, албан байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Сумын ИТХ-аас Нээлттэй хаалганы өдөрт ИТХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг төлөөлөгчид, иргэний зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон, ИТХ-ын даргын удирдамжийн хүрээнд бүх байгууллагад шалгаж, заавар зөвлөгөө өгч ажилласан.