САЙХАН СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭН
БАЙГУУЛАЛТЫН АЖЛААС
2015.11.04
Тус сум нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэээр ирсэн.
2015 онд сумын спорт заалыг засварлах, ахуйн үйлчилгээний төвийг сэргээн засварлах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Тус сумын спорт заал нь 2012 онд цахилгааны утаснаас гал гарч шатсан, түүнээс хойш ашиглалтанд ороогүй. 2015 оны ОНХС-ийн санал эрэмбэлэхэд дэмжигдэн батлагдаж, одоогоор засварлаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Сумын ОНХС-аас 76.7 сая, Аймгийн ОНХС-аас 50.0 сая, Боловсролын яамны -42.0 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн.
Хуучин сумын тамгын газар байрлаж байсан байшинд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байсан ч тохижилт тааруу байсныг үйлдвэрлэл үйлчилгээ хоршоодын холбооноос хэрэгжүүлж буй зах зээл ба бэлчээрийн удирдлагын төслийн эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, ОНХС-ийн санхүүжилтээр засварлан “Ахуй үйлчилгээ”-ний төв болгон өргөтгөж, өнгөрсөн 9 сараас үйл ажиллагааг жигдэрүүлэн явуулж байн
Тус суманд
Дээрх төслөөс эмэгтэйчүүд давамгайлсан 11 бүлгийн 287 хүн ажлын байраар хангагдаж, төслөөс санхүүжигдэн үйл ажиллагаа явуулж байна.
Тухайн ахуй үйлчилгээнд гуталчин-3, мужаан-3, оёдолчин-2, үсчин-1, гэрэл зурагчин-компьютер-2, гэр ахуй цахилгаан засварчин-1, жижиг худалдаа эрхлэгч-1, хоол үйлдвэрлэгч -1 тус бүр үйл ажиллагаагаа явуулж иргэд хөдөлмөрчдөд үйлчилж байна.
Ахуйн үйлчилгээний ажилчдад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ахуй үйлчилгээг дэмжих хөтөлбөрөөс 19.9 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн.