Тус сумын 6 багийн ИНХ амжилттай болж өндөрлөлөө. Мануулт багийн ИНХ 2016.11.23 нд болж Багийн ИНХ-ын даргаар Б.Эрдэнэ-Очир, Засаг даргаар Д.Цэцэгмаа, 2016.11.24 нд Угалз багийн ИНХ хуралдаж, Багийн ИНХ-ын даргаар Ж.Чойнхор, Засаг даргаар Ц.Мягмардорж, 2016.11.25 нд СОНУ-н багийн хурал болж ИНХ-ын даргаар А.Даваасүрэн, засаг даргаар Л.Сүхбаатар нар, 2016.11.28 нд Ундрах багийн хуралдаанаар багийн ИНХ-ын даргаар Б.Даваажав, Засаг даргаар М.Ганбат нар, 2016.11.29 нд Хүрэмт багийн хуралдаанаар багийн ИНХ-ын даргаар Ч.Ундрах, Засаг даргаар Б.Цэрэннадмид нар сонгогдлоо. Сонгогдсон дарга нартаа ажлын амжилт хүсье. Угалз, Сайхан-Овоо, Ундрах багийн засаг дарга нар дахин сонгогдлоо.